close
  • Улаанбаатар – Бээжин – Хайнан
  • « Буцах
  • Аяллын хөтөлбөр 1:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Бээжин. Энэ өдөр Улаанбаатар хотын Чингэс Хаан Олон Улсын нисэх буудал дээр 14:00 цагаас цугларан бүртгэлээ хийлгээд 16:25 цагаас Air China нисэх компаний СА 901 нислэгээр Бээжин хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжлэнэ. 18:30 цагаас Бээжин хотын Капитал нисэх буудал дээр буугаад унаагаар зочид буудал руугаа явна.
    • Бээжин хотноо 4 одтой зочид буудал
    • Хоол - хоолгүй

    Өдөр 2.

    Бээжин - Саняа. Өглөөний цайны дараа унаагаар Бээжин хотын Капитал нисэх буудал руу явна. Капитал нисэх буудлаас Air China компаний 07:20 цагийн СА1369 нислэгээр Хайнан мужийн аялал жуулчлалын гол хот болох Саняа хот руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 3 цаг 50 минут. Саняа хотын Феникс Олон Улсын нисэх буудалд 11.10 цагт газардан унаагаар зочид буудалдаа хүрэн байрлана. Cactus Resort Hotel зочид буудал нь Саняа хотоос 30 км зайтай цэвэр тунгалаг далайн ус, торгон зөөлөн элс бүхий наран шарлагын газраараа алдартай Яалун буланд байрлалтай 4 одтой зочид буудал юм. Энд та Мини гольф, Фитнэсс өрөөнд дасгал хийх, зочид буудлын дэргэдэх усан бассейн зэргээр нэмэлт төлбөргүй үйлчлүүлэх боломжтой ба мөн нэмэлт төлбөр төлөн газрын теннис, биллиард, ширээний теннисээр хичээллэн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой юм.
    • Cactus Resort Hotel ****/ www.cactusresort.com /
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 3.

    Саняа. Өглөөний цайгаа зочид буудлын 1 давхарт 07.00-10.30 цагийн хооронд Ази, Европ хосолсон буффэт маягийн хоолноос сонгон идсэний дараа Далайн эрэг дээр наранд биеэ шаран ажлын алжаалаа тайлан амрах боломжтой. Мөн нэмэлт төлбөр төлөн Усан дээгүүр шүхрээр нисэх, далай доогуур шумбах, усны мотоциклээр далайгаар аялах гэх мэт төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөрт хамрагдах боломжтой. • Далайн эрэг дээр амрах /зочид буудлын дэргэд/
    • Cactus Resort Hotel
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 4.

    Саняа. Энэ өдөр чөлөөт өдөр. Та зочид буудалдаа өөрийн дураар амрах зугаалах боломжтой.
    • Далайн эрэг дээр амрах /зочид буудлын дэргэд/
    • Cactus Resort Hotel
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 5.

    Саняа. Өглөөний цайны дараа буудалдаа хэсэг амарсны дараа Өдөр 13.00 цагийн үед зочид буудлаас автобусаар 30 минут орчим явж Линшуй хотод очих бөгөөд эндээс та БНХАУ-д цорын ганц далай дээгүүр дүүжин тэргээр явдаг тэргээр Сармагчингийн арал руу явж тэнд Сармагчингийн Вант улсаар зочлон, тэдний төрөл бүрийн хөгжилтэй үзүүлбэрийг үзэн сонирхож, дурсгалын зургаа /10 юань/ авахуулах боломжтой. Далай дээгүүр дүүжин тэргээр явахдаа та усан дээр байнга амьдардаг Дао үндэстний тосгоны аж байдлыг дээрээс нь харж сонирхох боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирэн амрана.
    • Далайн эрэг дээр амрах /зочид буудлын дэргэд/
    • Сармагчингийн арлаар зочлох
    • Cactus Resort Hotel
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 6.

    Саняа - Бээжин. Үдээс өмнө зочид буудалдаа амарна. 12.00 цагаас зочид буудлын өрөөгөө буцаагаад Саняа хотын төвд өдрийн хоолоо идээд дараа нь Дэлхийн Миссийн 4 удаагийн тэмцээн зохиогдож байсан Crown Beauty Ордоны дэргэд очиж дурсгалын зургаа авахуулна. Мөн Хайнан аралын хамгийн алдартай экологийн цэвэр бүтээгдэхүүн бол Цайны үйлдвэр, Сувдны үйлдвэр зэргээр зочлон хямд үнээр бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Оройны 18:30 цагт Саняа хотын Феникс нисэх буудал хүрч оройн 20:55 цагийн нислэгээр Бээжин хот руу ниснэ. Бээжин хотод шөнө буун унаагаар зочид буудалдаа хүрэн байрлана.
    • Бээжин хотноо 4 одтой зочид буудал
    • Хоол - өглөө, өдөр

    Өдөр 7.

    Бээжин. Энэ өдөр чөлөөт өдөр. Та энэ өдөр Бээжин хотоор дэлгүүрээр явж худалдаа хийх боломжтой.
    • Бээжин хотноо 4 одтой зочид буудал
    • Хоол - өглөө

    Өдөр 8.

    Бээжин - Улаанбаатар. Өглөөний цайны дараа Бээжин хотын Капитал нисэх буудлаас 12:55 цагийн Air China нисэх компаний СА 902 нислэгээр Улаанбаатар ниснэ.
    • Хоол - өглөө

  • ***Өрөөнд ганцаар байрлах бол 205 доллар нэмж төлнө.
  • Аяллын хөтөлбөр 2:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Бээжин . Улаанбаатар хотын Чингэс Хаан ОУ-ын нисэх буудлаас17.25 цагаас МИАТ-ын ОМ223 нислэгээр Бээжин хотыг зорино. 19.30 цагаас Бээжин хотын Капитал нисэх буудалд газардан жуулчны автобусаар зочид буудалдаа очин амрана.
    • Бээжин хотод 3 одтой зочид буудал
    • Хоолгүй

    Өдөр 2.

    Бээжин - Хайкоу . Өглөөний цайны дараа автобусаар зочид буудлаас хөдлөн Бээжин хотын Капитал нисэх буудал хүрч Хайнан арлын нийслэл Хайкоу хот руу ниснэ. Нислэгийн хугацаа 4 цаг орчим үргэлжлэнэ. Хайкоу хотын Милан нисэх буудлаас жуулчны автобусаар зочид буудалдаа очин амрана.
    • Haikou Yantai Internatianal Hotel / www.hnyantaihotel.com /
    • Хоол - өглөө, орой
    • Өдрийн хоол онгоцонд

    Өдөр 3.

    Хайкоу - Линшуй. Өглөөний цайны дараа жуулчны автобусаар Линшуй арал руу хөдлөнө. Замдаа Сармагчингийн вант улсаар аялсны дараа зочид буудалд байрлан амрана.
    • Sunny Holiday Hotel *** www.hntianlang.com/
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 4.

    Линшуй - Саняа. Өглөөний цайы дараа жуулчны автобусаар Саняа хот руу хөдлөнө. Энд Яалун булан дахь 4А зэрэглэлийн аялал жуулчлалын төв бүсд очно. Зочид буудалдаа байрлан амрана.
    • Далайн эрэг дээр амрах /зочид буудлын дэргэд/
    • Болорын музейгээр зочлох, Цайны соёлын төв үзэх
    • Cactus Resort Hotel ****/ www.cactusresort.com /
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 5.

    Саняа.
    • Далайн эрэг дээр амрах, бассейнд сэлэх /зочид буудлын ойр/
    • Сувдны аж ахуй, сувдны музей үзэх, далайн амьтны бүтээгдэхүүний үйлдвэр үзэх, Дэлхийн Миссийн 4 удаагийн тэмцээн зохиогдож байсан Crown Beauty Ордон үзэх
    • Cactus Resort Hotel
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 6.

    Саняа - Хайкоу - Бээжин.
    • Далайн эрэг дээр амрах /зочид буудлын дэргэд/
    • Хайкоу хот руу автобусаар очиж Милан нисэх буудлаас 19.00 цагаас HU7381 нислэгээр Бээжин хот руу ниснэ. Жуулчны автобусаар зочид буудалдаа хүрэн амрана.
    • Бээжин хотноо 3 одтой буудал

    Өдөр 7.

    Бээжин. Чөлөөт өдөр. Энэ өдөр та өөрийн хүсэлтээр нэмэлт аялал захиалах боломжтойгоос гадна дэлгүүр хэсэж, хэрэгтэй зүйлсээ хямд үнээр худалдан авах боломжтой.
    • Бээжин хотноо 3 одтой зочид буудал
    • Хоол - өглөөний цай

    Өдөр 8.

    Бээжин - Улаанбаатар. Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Үдийн үед автобусаар Бээжингийн Олимпийн гол цэнгэлдэх хүрээлэн болох Хятадын архитекторын уран сайхныг илтгэн харуулсан Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн тэнд дурсгалын зургаа авахуулаад цааш Капитал нисэх буудал руу явна. 20.30 цагийн МИАТ-ын ОМ224 нислэгээр Улаанбаатар ниснэ. 2 цагийн дараа Чингэс Хаан ОУ-ын нисэх буудал дээр ирснээр манай энэ удаагийн аялал төгсөх болно.

  • ***Өрөөнд ганцаар байрлах бол 140 доллар нэмж төлнө.
  • Аяллын үнэнд багтсан: 1. Хөтөлбөрт заасан зочид буудал /нэг өрөөнд 2-оор байрлах/
    2. Улаанбаатар-Бээжин – Саняа /Хайкоу/- Бээжин –Улаанбаатар нислэгийн тийз
    3 . Хөтөлбөрт заасан хоол
    4. Унаа /Бээжин, Саняа-д/
    5. Гадаад зорчигчдийн даатгал
    6. Хөтөлбөрт заасан үзвэр
    Аялалд авч явах зүйлс: Нарны малгай, нарны шил, усны хувцас, богино өмд, футболк, шаахай, нарнаас хамгаалах тос
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc