close
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Ханой. Азийн үзэсгэлэнт нийслэлүүдийн нэг болсон гайхамшигт Ханой хотын Ной Бай олон улсын нисэх буудалд бууна. Нисэх буудалаас ойролцоогоор 35 минут автобусаар аялан Ханой хотын төвд байрлах зочид буудалдаа хүрэлцэн ирж байрлана. Буудалдаа байрласны дараа оройн хоол хүртэл чөлөөт цаг. Оройн хоол зочид буудалдаа иднэ.
    Хоол: оройн хоол

    Өдөр 2.

    Ханой-Халон. Хэрвээ та өглөө эртлэн босч зочид буудлынхаа ойролцоох нуурын эрэгээр алхбал Ханойчуудын өглөө хэрхэн эхэлдэгийг харах болно. Нуурын эрэг дээр хэдэн зуун вьетнамчууд өглөөний дасгал Тайчихуанаар хичээллэн үндэсний бүжгээ хийцгээд эг. Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Халонруу хөдөлнө. Халон орох замдаа Донг Три гэдэг керамик урлалын хотоор дайран Вьетнамын эртний керамик урлалтай танилцана. Дараа нь 1994 онд анх ЮНЕСКО-н Дэлхийн Соёлын Өвд бүртгэгдсэн Халон буланд зочилж усан онгоцон дээрх буудалд бууна. Өдрийн хоолондоо шинэхэн маш сайхан амттай далайн хоолуудыг амтлах зуур усан онгоц тань үлгэрийн диваажин мэт далай, шүрэн арал дундуур хөвөх болно. Үдээс хойш нарлаг далайн эрэг дээр амрах болон шүрэн арал дээр зочлож далайд сэлж өнгөрөөнө. Оройн хоолыг усан онгоцон дээр идэж усан онгоц дээрх буудалд хонох болно.
    Хоол: өглөөний цай, өдрийн ба оройн хоол

    Өдөр 3.

    Халон-Ханой-ЛаоЦай. Өглөө эрт босч далай дээр нар мандахыг ажиглана. Вьетнамчууд Өмнөд Хятадын тэнгисийг байршилаар нь Зүүн тэнгис гэж нэрлэдэг бөгөөд Халон буланд нар мандахыг харна гэдэг бол үлгэрийн мэт сэтгэгдэлийг төрүүлдэг. Өглөөний цайгаа усан онгоцон дээрээ уусны дараа өвөрмөц хэлбэр дүрстэй, нэртэй (Хөвдөг арал, Загасчны арал, Эрвээхэй арал, Яст мэлхий) шүрэн аралуудаар аялана. Аялалын дараа Ханой руу буцна. Үдээс хойш Ханой хотоор аялал хийх бөгөөд Нгок Соны сүм, Илдэн нуур зэрэг газраар болон Ханой хотын төв хэсэгтэй танилцана. Эртний Ханой хотоор дугуйн таксигаар аялаж Ба Дин талбай дээр зочиж зургаа авахуулан Хо Ши Мины амьдарч байсан байшинд зочлон алдарт нэг баганатай суваргад зочилно. Оройн хоолны дараа Ханой хотын төв вокзалаас шөнийн галт тэргэнд суун ЛаоЦайг зорино. Галт тэргэнд хононо.
    Хоол: өглөөний цай, өдрийн хоол Халон буланд, оройн хоол Ханойд

    Өдөр 4.

    ЛаоЦай, Сапа, Сат Сат, Та Ван тосгон. Лао Цайгийн галт тэрэгний буудал дээр 06.00д ирнэ. 40 км уулын замаар Сапа руу машинаар явна. Сапа уулын ландшафт нь өвлийн манатай үед болон урин дулаан хаврын улиралд ч маш үзэсгэлэнтэй бөгөөд өндөр уулын ой модоор болон тутрагын талбайгаар аялан өндөр ууланд амьдардаг Хмонг, Дзао үндэстний үзэсгэлэнт охидтой зургаа цуг авахуулна. Сапад ирсний дараа өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад ачаагаа зочид буудалдаа орхиод Сапа- н захаар хөтөчийн хамт аялаж өндөр ууланд амьдардаг монтагнард ястаны модон болон мөнгөн гар урлал, байгалийн будгаар будсан даавуун болон хатгамал хувцасыг худалдаж авах боломжтой. Эндээс ойролцоогоор 2км зайд орших Хмог үндэстэнүүд оршин суудаг Сат Сат тосгонруу явж очих бөгөөд эдгээр хүмүүстэй уулзан өдөр тутмын амьдралтай нь танилцана. Сапагаас 10км-н зайд орших Лао Цай руу аялан Хмонг, Тай, Дзай зэрэг үндэстэнгүүд амьдардаг тосгоноор дайрах болно. Сапа-д ирж зочид буудалдаа хоноглоно.
    Хоол: өглөө, өдөр, орой Сапа-д

    Өдөр 5. Ханой.

    1 хувилбар Хэрвээ өнөөдөр Бямба, Ням, Мягмар гариг бол өндөр ууланд амьдардаг үндэстэн ястануудын зах руу явахаас өөр зугаатай зүйл байхгүй. Ямар өдөр байхаасаа шалтгаалаад Бямбад Сап Саи, Нямд Бак Ха, Мягмарт Сос Лу руу явна. Өглөөний 7 цагт Сапа-гаас 100км зайтай байдаг Бак Ха-руу машинаар аялна. Хмонг, Хятад, Нханг,Дзао,Нунг, Фү Ла, Тай болон Кинг үндэстэнүүд энэ газар амьдардаг бөгөөд долоо хоногт нэг удаа энэ зах дээр цугларан хоорондоо ярилцан хөгжилдөж худалдаа хийдэг бөгөөд Вьетнамын үнэт гар урлал, гар хийцийн гоёмсог даавуун хувцасуудыг үзэсгэлэнт Хмонг охидоос худалдан авах боломжтой. Өдрийн хоолны дараа ойр орчмын газруудаар аялан чөлөөтэй өнгөрөөнө. Үдээс хойш ЛаоЦайгийн галт тэрэгний буудлаас галт тэргэнд суун Ханой хотруу хөдөлнө. Унтлагын галт тэргэнд хононо.
    Хоол: Өглөө, Өдрийн хоол Бак Ха-д, Оройн хоол ЛаоЦайд
    2 хувилбар Хэрвээ өнөөдөр Мягмар, Бямба, Ням байвал бид Сапагаас 12кмд орших улаан Дзаочуул оршин суудаг Тафин тосгонруу аялах бөгөөд замдаа үзэсгэлэнт сайхан байгаль, тутрагын талбайгаар дайран Хмонг Дзаочууд амьдардаг тосгонд очно. Энэ тосгоныхон гар хийцийн даавуун урлал, хатгамал, торгон урлалаараа алдартай бөгөөд эндээс та төрөл бүрийн гоёмсог гар урлалыг худалдан авах болно. Мөн Тафин байгалийн агуйгаар аялан хар Хмонг үндэстэний тосгонд зочилно. Сапа-д буцан ирээд ЛаоЦайгийн галт тэрэгний буудал дээрээс шөнийн галт тэргээр Ханой руу буцна.
    Хоол: Өглөө, Өдрийн хоол – хээрийн хоол, Оройн хоол ЛаоЦайд

    Өдөр 6.

    Ханой – Хю. Ханой хотын галт тэрэгний буудал дээр өглөөний 5 цагт хүрэлцэн ирнэ. Өглөөний цай уухаас өмнө бид Ханойчуудын өглөөний дасгалууд болох гүйлт, ёга, сэлэмт бүжиг, дэвүүрт бүжиг болон хийн дасгалуудаа хэрхэн хийж буйг үзэж сонирхох болно. Өглөөний цайгаа уусны дараа Но Бай нисэх буудал дээрээс Хю-руу ниснэ. ЮНЕСКО-с Вьетнамын тэргүүлэх дэлхийн соёлын өвөөр шалгарсан Хю нь маш эртний уран барилга, эртний амьдралын хэв маягаараа алдартай. Хю дэхь эртний Вьетнамын хориотой хот, Хюен хааны ордон музей, Ти Му суварга, 19-20 зуунд бүтээгдсэн Нгуен хааны бунхан зэргийг үзэх болно. Өдрийн хоолоо Хю-н үеийн загвар бүхий ресторанд идэж оройн хоолоо өөрсдөө зохицуулна. Хю-д буудалд хоноглоно.

    Өдөр 7.

    Хю-Данан-Хоайн. Өглөө хоолны дараа зочид буудлаасаа гарах бөгөөд Далайн Үүлэрхэг Уул гэдэг өндөр уулын даваагаар даван Ланг Ко далайн эргээр аялан Хоайн хүрнэ. Хоайнчуудын амьдардаг эртний тосгоноор зочлон Япон гүүр, Суврагууд, Хятадын Ассемблейн танхим, Худалдааны байшингаар зочлон Ту Бон гэдэг орон нутгийн захаар зочилно.
    Хоол: Өглөө буудалдаа, Өдөрь Оройн хоол Хоайнд

    Өдөр 8.

    Хоайн-Данан-Ханой-буцах. Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Дананы нисэх буудлаас Ханой руу ниснэ. Ханой хотын нисэх онгоцны буудлаас олон улсын нислэгээр буцах.

    Аяллын зардалд багтсан зүйл:
    • Англи хэлтэй хөтөч орчуулагч
    • Air conditioner-тэй орон нутгийн тээвэр
    • Нэг өрөөнд хоёроор байрлах, өглөөний цайтай
    • Программд заасны дагуу хоол
    • Усан онгоцны аялал, билет
    • Вагоны билет Ханой-ЛаоЦай-Ханой (аir conditioner-тэй унтлагын галт тэрэг)
    • 12 наснаас доош хүүхэдэд 25%-н хямдрал үзүүлнэ.

    Аяллын зардалд багтаагүй зүйл:
    • Олон улсын болон дотоодын онгоцны билет, нисэх буудлын такс
    • Вьетнамын визын хураамж
    • Буудалд эрт буух болон буудлаас оройтож гарах төлбөр
    • Хөтөлбөрт тусгагдаагүй бусад хоол, уух юм
    • Хувийн зардалууд болох утас, угаалга, цайны мөнгө

    Бууж болох зочид буудлууд

    4-5 одтой буудал
    • Ханой – Intercontinental Westlake, Sheraton, Melia, Sofitel Plaza Hanoi
    • Халон – усан онгоц, Bhaya Cruise, Indochina Sails, Emeraude (Deluxe cabin)
    • Сапа – Victoria Sapa
    • Сапа – галт тэргэнд – Fansipan or Livitran Train
    • Хю – Celadon, Imperial Hue, Riverview room at Saigon Morin
    • Хоайн – Palm Garden (Oceanview room) Victoria Hoian

    4 одтой буудал
    • Ханой – Anise, Quoc Hoa (Deluxe frontview room)
    • Халон – усан онгоц Indochina Sails, Emeraude, Ginger
    • Сапа – Bamboo Sapa, Chau Long Sapa
    • Сапа – галт тэргэнд Fansipan or Livitran Train
    • Хю – Huong Giang Riverside
    • Хоайн – Vinh Hung Resort

    3 одтой буудал
    • Ханой – Thang Long Opera, Hoa Binh
    • Халон – Huong Hai Junk, Bai Tho Junk
    • Сапа – Bamboo Sapa, Chau Long Sapa
    • Сапа - галт тэргэнд Fansipan or Livitran Train
    • Хю – Huong Giang Riverside
    • Хоайн – Indochina, Rose
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc