close
  • Аяллын хугацаа: 7 өдөр, 6 шөнө
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Сөүл . Улаанбаатар хотын ОУ-ын Чингэс хаан нисэх буудал дээр нислэг эхлэхээс 2 цагийн өмнө цуглан Сөүл хот руу ниснэ. Сөүл хотын Инчеон нисэх буудалд газардаад транзит зочид буудалд байрлан амарна.

    Өдөр 2.

    Сөүл - Хавай. Өглөө Инчеон нисэх буудлаас Хавай арал руу ниснэ. Үзэсгэлэнт Хавайн аралд газардаж зочид буудалд бүртгүүлнэ. Дараа нь Pearl Harbor хотоор аялна. Үүнд Хавайн хамгийн агуу, түүхт хүн Хавайн арлыг нэгтгэн хаан ширээнд сууж байсан Kamehameha Хааны хөшөөг очиж үзнэ. Мөн Хавайн Засаг Захиргааны Ордон State Capitol, Хавайн Хаант Улсын сүүлийн хоёр Эзэн хаан – Kalakkaua Хаан болон түүний дүү Lili’Uokalani Хатан нарын 1882 онд бариулсан Iolani Palace ордон зэргийг үзэж сонирхоно.

    өдрийн хоол/оройн хоол.


    Өдөр 3.

    Хавай. Өглөөний цайны дараа Waikiki Beach наран шарлагын газарт усанд сэлэх, завиар аялах, усны цанаар явах боломжтой. Мөн О’ahu-ийн зүүн урд эрэг Waikiki –ийн эцэст Номхон далай руу сүндэрлэн харагддаг Diamond Head галт уулын тогоо, Blow Hole нэртэй гадны жуулчдын очих дуртай далайн эрэг дээр очин өндөр дээрээс далайн давалгаа болон түрлэгийг харна. Үдээс хойш чөлөөт цаг.

    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол .

    Өдөр 4.

    Хавай. Өглөөний цайны дараа Waikiki –аас машинаар нэг цаг орчим явах газарт оршдог, Хавайн хамгийн үнэтэй үзвэр үйлчилгээний төв болох Polynesian Cultural Centre-д очно.

    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 5.

    Хавай. Өглөөний цайны дараа дэлгүүрээр явна. Унаа үйлчилнэ.

    өглөөний хоол/оройн хоол

    Өдөр 6.

    Хавай. Чөлөөт амралтын өдөр.

    өглөөний хоол

    Өдөр 7.

    Хавай - Сөүл . Үдээс өмнө чөлөөт цаг. Үдээс хойш онгоц буудал руу хүргүүлэн Сөүл хот руу ниснэ. Сөүл хотын Инчеон нисэх буудал дээр буун транзит зочид буудалд байрлан амарна.

    өглөөний хоол

    Өдөр 8.

    Сөүл - Улаанбаатар. Өглөөний цайны дараа Сөүл хотын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно.

    өглөөний хоол

  • Зочид буудал: Аяллын үнээс шалтгаалан 3-5 одтой
    Өрөөнд ганцаар байрлах бол 300- 500 доллар нэмж төлнө.
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc