close
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Улаанбаатар – Бээжин. Өдрийн 15.30 цагт Чингэс хаан Олон улсын нисэх буудалд цуглан, МИАТ-ын 17.30-ын ОМ223 нислэгээр Бээжин хот руу ниснэ. Нислэг 2 цаг үргэлжлэнэ. 19.30 цагт Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудалд буугаад автобусаар зочид буудалдаа хүргүүлэн амрана.
    - / - / -

    Өдөр 2.

    Бээжин – Бангкок Өглөөний цайгаа уусны дараа Бээжингийн Капитал нисэх онгоцны буудлаас Тайландын нийслэл Бангкок руу ниснэ. Нислэг 4 цаг гаран үргэлжлэнэ. Бангкок хотын нисэх онгоцны буудалд буугаад автобусанд сууж зочид буудалд байрлана, амрана. Үдээс хойш Тайландын хатан эх болсон Миконг голоор завьтай зугаалан усан дээр завьтай амьдардаг хүмүүсийн аж амьдралыг сонирхоно. Дараа нь Тайландын Хааны Алтан ордон, 2000 жилийн түүхтэй Ногоолин чулуун Буддагийн сүм, хаадын бунхан зэргийг үзэн сонирхоно. Орой зочид буудалдаа ирж амрана.
    B / L / D

    Өдөр 3.

    Патаяа Өглөөний цайны дараа Дорнын Хавай гэгдэх Патаяа руу явна. Замдаа Ширака тигэр амьтны хүрээлэн явна. Орой нь дэлхийд алдартай Тай массаж хийлгэнэ. Орой нь Simon Cabaret шоу буюу Тайландын алдартай Ladyboys шоуг үзэн сонирхоно. Буудалдаа ирж амрана.
    B / L / D

    Өдөр 4.

    Патаяа Өглөөний цайны дараа Эрдэнийн чулуу болон матар могойн арьчны үйлдвэрээр аялах боломжтой. Мөн өөрийн хүсэлтээр далайд шумбах, завиар аялах боломжтой. Дараа нь .... буланд очиж элсний волейбол тоглож, усанд сэлж, наранд биеэ шарж, халуун ууранд сууж алжаалаа тайлах болно.
    B / L / D

    Өдөр 5.

    Патаяа Өглөөний цайны дараа Golden Beach арал руу хөдөлнө. Энд усны бүх төрлийн спортоор тоглох болмжтой. Үдээс хойш СПА эмчилгээний төвөөр үйлчлүүлэх боломжтой.
    B / L / D

    Өдөр 6.

    Патаяа – Бангкок Өглөөний цайны дараа автобусаар Бангкок руу хөдлөнө. Өдрийн хоолыг 76, 77 давхарт байрлах Baiyoke Sky ресторанд хоол идэн Бангкок хотын panaromic-ыг харна. Үдээс хойш Бангкок хотоор дэлгүүрээр явна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж shopping хийнэ.
    B / L / D

    Өдөр 7.

    Бангкок – Бээжин Өглөөний цайн дараа Бангкок хотын нисэх онгоцны буудлаас Бээжин хот руу ниснэ. Нислэг 4 цаг үргэлжлэнэ. Бээжин хотод буугаад буудалд байрлана.. Үдээс хойш Бээжин хотоор чөлөөт аялал.
    B / - / -

    Өдөр 8.

    Бээжин – Улаанбаатар Өглөөний цайны дараа Бээжин хотын Капитал онгоцны буудлаас МИАТ-ын ОМ 224 нислэгээр Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
    B / - / -

    Аяллын зардалд багтсан зүйл:
    1. Олон улсын нислэгийн тийз, таксын хамт
    2. Хөтөлбөрт заасан үзвэрийн билет
    3. Автобус унаа
    4. Өглөө, өдөр, оройн хоол
    5. Гадаадад зорчигчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
    6. Монгол хэлтэй орчуулагч
    7. 3 одтой зочид буудлын стандарт твин өрөө

    Аяллын зардалд багтаагүй зүйл:
    1. Хувь хүний хэрэглээний зардал
    2. Хөтөч, жолоочийн цайны мөнгө
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc