close
  • Жилд давтагдсан тоогоор 450,000 орчим Монголчууд Хятад улс руу зорчдог гэсэн судалгаа байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн 200,000 орчим нь албан ажил, бизнес хийх, аялах зугаалах, бусад улс орнууд руу зорчихоор дамжин өнгөрөх зорилгоор Бээжин хотод ирдэг байна. Тэд ихэвчлэн Өвөрмонголчуудаар дамжин зочид буудал, унаа, орчуулагч, аяллын үйлчилгээ авдаг ба энэ нь баталгаагүй, даатгалгүй, найдваргүй байдаг. Манай хамт олон тэр баталгаагүй үйлчилгээг халж, таныг аяллын даатгалд хамруулан 4-5 одтой өглөөний хоол бүхий тансаг, дээд зэрэглэлийн зочид буудлуудад 600-650 юань-аар байрлуулах үйлчилгээг санал болгож байна. Мөн таны хүсэлтээр орчуулагч, унаагаар үйлчлэн Бээжин болон Хятадын бусад хотууд руу аялал зохион байгуулж өгнө.

  • Бээжингийн зочид буудлууд:
  • • Beijing International Hotel*****
    Бээжин хотын төвд Монголын Элчин Сайдын Яам, Элчингийн дүүрэг, Худалдааны төвүүдтэй ойрхон байрласан, метроны шугамын дэргэд, Бээжин хотын галт тэрэгний буудлаас онгоц буудлаас shuttle bus-аар очих боломжтой зэрэг нь энэ зочид буудлын гол давуу тал юм.

    Beijing Marriott Hotel*****
    2008 оны 07 сард ашиглалтанд шинээр орсон Бээжин хотын төв галт тэрэгний буудлын дэргэд байрлах дэлхийд алдартай сүлжээ буудлын нэг энэ зочид буудал нь метроны буудлын дэргэд байрлалтай, онгоц буудлаас shuttle bus-аар очих боломжтой юм.

    Beijing Grand MetroPark Yuantong Hotel*****
    Олон улсын 5 одны зэрэглэлтэй, Бээжингийн Худалдааны гудамж /Financial Street/, West 2nd Ring Road-ын ойролцоо Бээжингийн дуурийн театртай зэрэгцээ, худалдааны зарим төвүүдтэй ойролцоо байрладаг. Нийтийн тээврийн зогсоол болон метроны буудалд ойрхон. Тиананминий талбай, Бээжингийн галт тэрэгний буудал, Shichahai Bar Street рүү 10 минут унаагаар явж хүрнэ.

    Beijing Novotel West Zhongguancun****
    Олон улсын 4 одны зэрэглэл бүхий сүлжээ зочид буудал нь Бээжин хотын баруун хойд хэсэгт байрлана. Онгоцны буудлаас 40 км, Бээжин хотын галт тэрэгний Баруун Вокзалаас 15 км, Олимпийн хотхоноос 1 км зайтай. Нийтийн тээврийн зогсоол болон метроны буудалд ойрхон.

    Beijing Scitech Hotel****
    Олон улсын 4 одны зэрэглэлтэй энэ зочид буудал Монголчуудын сайн мэдэх Jianguomen гудамжинд, Монголын Элчин Сайдын Яам, Найрамдал дэлгүүр, Гонгконг захын ойрхон байрладаг, нийтийн тээвэр, метроны буудалтай ойрхон.

    Beijing Sino-Swiss Hotel****
    Бээжин хотын Капитал онгоцны буудлаас 1 км зайтай Олон улсын 4 одны зэрэглэл бүхий энэ зочид буудалд Бээжин хотоор дамжин бусад улс орнууд руу зорчиж байгаа хүмүүс байрлахад тохиромжтой, 06.00-23.00 цагийн хооронд 30 мин тутамд явах зочид буудлын shuttle bus- аар угтуулж үдүүлэх боломжтой.

    Beijing Tailong Plaza Hotel****
    4 од бүхий энэ зочид буудал нь Бээжин хотын төвд Тиэнмэний талбай, Тэнгэрийн сүмээс холгүй байрлалтай. Чиэнмэн худалдааны төв, нийтийн тээврийн зогсоол, метроны буудалд ойрхон.

    БЭЭЖИН ХОТ ДАХЬ ҮЙЛЧИЛГЭЭ
    • Бээжин хотын аялал /Тиэнмины талбай, Цагаан хэрэм, Хориотой хот, Хааны зуны ордон, Дэлхийн парк, Амьтны хүрээлэн, Усан доогуурх ертөнц, Тэнгэрийн сүм, Шувууны үүр, Усан шоо гэх мэт/
    • Онгоц буудал, галт тэрэгний буудлаас угтах үдэх үйлчилгээ
    • Зочид буудлын захиалга
    • Онгоцны тийзийн захиалга
    • Унаа
    • Орчуулагч
    • Хятадын бусад хотууд руу аялах
    • Ойрын хугацаанд зохиогдох аяллууд Дотоодын аялал
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc