close
  • Аяллын хугацаа: 8 өдөр, 7 шөнө
  • Өдөр 1.

    Улаанбаатар – Бээжин. Улаанбаатар хотын ОУ-ын Чингэс хаан нисэх буудал дээр нислэг эхлэхээс 2 цагийн өмнө цуглан Бээжин хот руу ниснэ. Бээжин хотын Капитал нисэх буудалд буун зочид буудалд очин амарна.

    Өдөр 2.

    Бээжин - Дубай. Өглөөний цайны дараа Капитал нисэх буудлаас Дубай руу ниснэ. Дубай хотын нисэх буудалд газардаад зочид буудалдаа хүрэн амрана.

    өглөөний хоол


    Өдөр 3.

    Дубай. Өглөөний цайны дараа Дубай хотын хамгийн чинээлэг дүүрэг болох Jumeirah дүүрэгт очно. Энд Лалын шашны соёлын төв, Дэлхийн цорын ганц 7 одтой зочид буудал, жижиг Венис хэмээх Madinat Jumeirah байдаг. Мөн дэлхийн 8-р гайхамшиг болсон дал модны хэлбэртэй хиймэл арал Palm Jumeirah, дэлхийн хамгийн өндөр барилга болох Burj Dubai, дэлхийн хамгийн том дэлгүүр болох Dubai Mall зэргийг үзнэ. Үдээс хойш чөлөөт цаг.

    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол .

    Өдөр 4.

    Дубай. Үдээс өмнө чөлөөт цаг. Үдээс хойш Цөлийн жийпний аялал хийнэ. Цөлд нар жаргахыг үзнэ. Орой нь цөлд байрлах баазад ирнэ. Дараа нь Араб дуу хөгжим сонсон эртний урлаг болох гэдэсний бүжгийн үзүүлбэр үзнэ.

    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 5.

    Дубай. Чөлөөт өдөр. Орой нь усан онгоцоор аялна. Энэ нь Дубай хотын хамгийн романтик аялал юм. 2 цаг үргэлжлэх энэхүү аяллаар та шинэ болон хуучин Дубай хотын гайхалтайг мэдрэх болно.

    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 6.

    Дубай. Чөлөөт өдөр.

    Өдөр 7.

    Дубай - Бээжин Өглөөний цайны дараа Дубай хотын олон улсын нисэх буудлаас Бээжин хот руу ниснэ. Бээжин хотод ирээд зочид буудалдаа байрлан амрана.

    өглөөний хоол

    Өдөр 8.

    Бээжин - Улаанбаатар Өглөөний цайны дараа Бээжин хотын Капитал Олон улсын нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно.

    өглөөний хоол

  • Зочид буудал: - 4 одтой
    - Өрөөнд ганцаар байрлах бол 400 доллар нэмж төлнө.
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc