close
  • Шинэ оноо Европ-д угтах аялал
  • « Буцах
  • Аяллын хугацаа: 8 өдөр, 7 шөнө
  • Өдөр 1.

    2009.12.27(D) Бүтэн сайн өдөр. Чингис хаан нисэх буудлаас МИАТ компанийн ОМ135 нислэгээр Герман улсын Берлин хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор Москва хүртэл 6 цаг, Берлин хүртэл 3 цаг үргэлжилнэ. Берлин хотын Тегэл олон улсын нисэх онгоцны буудалд таныг ирэхэд Нью Жуулчин Турс компанийн төлөөлөгч хөтөч угтана. Тусгай унаагаар зочид буудал руу явна. 1 цаг буудалдаа байрласны дараа явган зугаалга хийнэ. Оройн хоол ресторонд.

    Өдөр 2.

    2009.12.28 (В, D) Даваа гараг. Өглөөний цай буудалдаа. Хотын аялал хийнэ. Энэ өдөр бид алдарт Бранденбургийн хаалга, Парламентийн ордон үзнэ. Үдээс хойш германы хамгийн өндөр барилга болох Телевизийн цамхаг үзнэ. Оройн хоол герман үндэсний хоол.
    ( 1 үндсэн хоол, 1 десерт+1 ундаа)

    Өдөр 3.

    2009.12.29 (B,D) Мягмар гараг Өглөөний цай буудалдаа. Энэ өдөр Берлин хотын үзэсгэлэнт газруудыг Spree голоор завиар 1 цаг зугаалж үзнэ. Үдээс хойш чөлөөт цаг. Дэлгүүр орох боломжтой. Оройн хоол. Орой нь Францын нийслэл Парис хот руу шөнийн вагоноор явна.

    Өдөр 4.

    2009.12.30 (B,D) Лхагва гараг. Өглөө эрт Парис хотод ирнэ. Монгол хэлтэй хөтөч угтана. Буудалдаа очино. Өглөөний цай буудалд иднэ. Хотын аялалаа дэлхийн 7 гайхамшигийн нэг Эйфелийн цамхагаар эхэлнэ. Дараа нь Конкордын талбай, Парисын Нью Иорк гэж нэрлэгдэх Дефанс дүүргээр аялана. Үдээс хойш алдарт Шанз Элизе гудамжаар аялалж Ялалтын хаалга үзнэ. Дэлгүүр орох боломжтой. Оройн хоол буудалдаа. Буудалд хононо.

    Өдөр 5.

    2009.12.31 (B,) Пүрэв гараг. Өглөөний цай буудалдаа. Парисын ойролцоох Версалийн ордон үзнэ. Өдрийн хоол чөлөөт. Үдээс хойш Парис хотыг 1 цаг завиар үзнэ. Оройн хоол чөлөөт. Шөнө 12 цагт Эйфелийн цамхагийн доор шинэ оноо угтана. Буудалд байрлана.

    Өдөр 6.

    2013.01.01 (B,D) Баасан гараг. Өглөөний цай буудалдаа. Парисын Дарь Эхийн сүм үзээд зул сарын үзэсгэлэн худалдаа орно.Өдрийн хоол чөлөөт. Орой нь шөнийн Парис хотоор автобустай аялна. Оройн хоол идээд Берлин хот руу буцна.

    Өдөр 7.

    2013.01.02 (B,D)Бямба гараг. Берлин хотод ....... цагт ирнэ. Берлин хотын зул сарын зах үзнэ. Шинэ оны үдэлтийн хоол иднэ.
    ( 1 үндсэн хоол, 1 десерт+1 ундаа)

    Өдөр 8.

    2013.01.03 (B) Ням гараг. Өглөөний хоол. Нисэх буудалд гаргаж өгнө. УБ Буцна.

  • Багцын үнэ: 6-9 хүнд –Евро 1730
  • Багцын үнэд багтсан зүйлс: • УБ-БЕРЛИН-УБ –ын тииз
    • Нийт 5 хоног энгийн буудалд байрлана
    • Угтах үдэх унаа
    • Хоол хөтөлбөрт бичсэний дагуу (B-өглөөний цай, D- оройн хоол)
    • Берлиний явган аялал ТВ цамхаг орох тасалбар
    • Spree голоор завиар 1 цаг аялах үнэ
    • Парисын аялал,хөтөлбөрт заасан үзвэр
    • Берлин/УБ-ын вагоны билет
    • Монгол хэлтэй хөтөч- орчуулагч
    • Визийн хураамж
    • Аялалын даатгал
  • Багцын үнэд багтаагүй зүйлс: • Өдрийн хоол, хөтөлбөрт заагаагүй оройн хоол
    • Нийтийн унааны тасалбар
    • Гарын мөнгө (tip)
    • Бусад нэмэгдэл
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc