close
  • Улаанбаатар – Бээжин – Шанхай
  • « Буцах
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Бээжин - Шанхай . Энэ өдөр Улаанбаатар хотын Чингэс Хаан Олон Улсын нисэх буудал дээр цугларан бүртгэлээ хийлгээд Air China /МИАТ/ нисэх компаний нислэгээр Бээжин хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжлэнэ. Бээжин хотын Капитал нисэх буудал дээр буугаад Бээжин хотод Шувууны үүр, Усан шоо зэрэг Зуны 29-р Олимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд очиж дурсгалын зургаа татуулаад, оройн хоолны дараа Бээжингээс унтлагын галт тэргээр Шанхай хот руу явна.
    • Галт тэргэнд хононо
    • Хоол - өдөр, орой

    Өдөр 2.

    Шанхай. Өглөө Шанхай хотод ирээд Шанхай хотыг дундуур урсах алдарт Хуанпу голоор усан онгоцоор аялан, Хуанпу гол доогуурх туннелээр яван, эргээр нь баригдсан 19-р зууны үеийн хэв маяг бүхий Архитекторын гайхамшиг болсон уран барилгуудыг үзэн сонирхоно. Мөн Дорнын сувд гэж нэрлэгдэх 468 м өндөр ТВ- антен дээрээс Шанхай хотыг дээрээс бүхэлд нь харж, 421 м өндөр Жинмао цамхагийн дэргэд дурсгалын зургаа татуулах боломжтой. Дараа нь Шанхай хотын төв талбай болох Ард түмний талбайгаар аялан, Шанхай хотын хамгийн том худалдааны гудамж болох Нанжин гудамжаар явж shopping хийнэ.
    • Шанхай хотод 3 одтой буудал
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 3.

    Шанхай - Бээжин. Өглөөний хоолны дараа Шанхай хотын зэрлэг амьтны хүрээлэнгээр зугаалахаас гадна сургуультай сармагчин, заан, нохой зэрэг амьтадын тоглолт шоу хөтөлбөрүүд үзэж сонирхоно. Оройн хоолны дараа Шанхайгаас унтлагын галт тэргээр Бээжин хот руу явна.
    • Галт тэргэнд хононо
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 4.

    Бээжин. Өглөө Бээжин хотод ирээд зочид буудал руугаа явна. Дараа нь дэлхийн долоон гайхамшгийн нэг болох алдарт Цагаан хэрмээр аялна. Орой нь Хятадын эртний тулааны урлаг болох Кунгфу, Ушу-ийн тоглолтийг үзэн сонирхоно. Дараа нь зочид буудалдаа байрлан амрана.
    • Бээжин хотод 3 одтой зочид буудал
    • Хоол - өглөө, өдөр, орой

    Өдөр 5.

    Бээжин. Чөлөөт өдөр. Та энэ өдөр Бээжин хотын дэлгүүр хоршоогоор худалдаа хийх боломжтой.
    • Бээжин хотод 3 одтой зочид буудал
    • Хоол - өглөө

    Өдөр 6.

    Бээжин - Улаанбаатар. Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө буцаагаад Бээжин хотын төв талбай болох Тиэнмины талбай дээр дурсгалын зургаа татуулаад цааш нисэх буудал руу явж Улаанбаатар руу ниснэ. Нислэг 2 цаг үргэлжлэнэ. Чингис хаан нисэх буудал дээр ирснээр энэ удаагийн аялал өндөрлөнө.
    • Хоол - өглөө

All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc