close
  • Аяллын хугацаа: 8 өдөр, 7 шөнө
  • Өдөр 1.

    2013.04.25.
    КАЙР.
    Кайрт бууна. Онгоцны буудлаас буудалруугаа явна.

    Өдөр 2.

    2013.04.26.
    КАЙР.
    Өглөөний цайны дараа Саккарагийн зүг хөдөлнө.3-р фараон Жозерт зориулан барисан пирамидын цогцолборыг үзнэ.Ингээд эртийн гар аргаар хивс нэхдэг сургуульд зочилно.Тэнд бага насны хүүхдүүд чадварлагаар хэрхэн хивс нэхэж байгааг сонирхоно. Өдрийн хоолыг египет ресторанд тэндхийн уламжлалт тансаг идээ ундаа болон шарсан махыг амтархан зооглох болно.Үүний дараа бид Египетийн фараонуудын хүч чадлын илэрхийлэл болсон дэлхийн 7 гайхамшигийн нэг МЭӨ 25-р зууны үед баригдсан 3 том, 6 жижиг пирамидуудаас бүрдсэн алдарт Гизагийн пирамидын цогцолборт аялан хамгийн өндөр 137 метр өндөр Хёофсийн пирамидын өмнө дурсгалын зургаа татуулна. Мөн 2 дахь пирамидын эзэн аугаа фараон Хёфрений бүтээл, фараоны хүч чадал, оюун ухааныг билэгдсэн, хүний гараар бүтсэн гайхамшигуудын нэг 20 метр өндөр Sphinx-т бараалхан эртний соёл иргэншилийн гайхамшигийг мэдрэх болно Египетын музей үзэж сонирхох.Энэ аяллын явцад Тутанхмүнын эрдэнэсийг үзэх завшаан тохиолдоно.Ингээд галт тэрэгээр Асваны зүг явна.
    Галт тэргэнд оройн хоол иднэ.

    Өдөр 3.

    2013.04.27.
    АСВАН.
    Өглөөний цай.Асванд ирмэгц та бүхнийг үзэсгэлэнт Нил мөрөнд аваачах болно.Усан онгоцоор Нил мөрнөөр зугаалж өдрийн хоолоо иднэ.Өдрийн хоолны дараа Кичнерын байгуулсан ботаникийн цэцэрлэг байдаг нэгэн аралруу явцгаана.Тэр цэцэрлэгт арабын болон дэлхийн өнцөг булан бүрээс авчирч ургуулсан ховор нандин ургамлуудыг ургуулсан байдаг бөгөөд Ага ханы бунханыг гоёмсгоор байрлуулсан байдаг.
    Оройн хоол усан онгоцон дээр иднэ.

    Өдөр 4.

    2013.04.28.
    АСВАН /КОМ ОМБО/ ЭДФҮ .
    Өглөөний цай болон өдрийн хоолоо усан онгоцонд. Асвантай танилцаж Филайгийн сүмийг үзэх.Өдрийн хоол.Өдрийн хоолны дараа Собэк, Хароерис бурхадуудад зориулан босгосон Ком-Омбогийн сүмийг үзнэ.Энэ сүмийн нэг танхим нь Собэк,нөгөө танхим нь Хароерис бурханд тус тус зориулан барисан бөгөөд дэлхийн гайхамшигт тооцогдох уран барилгын нэг юм. Эндээс бид эртнээс нааш энэ нутагт шүтэгдэж ирсэн Нил мөрний эрэгт нарлан байх матруудыг ажиглаж болно.Эдфүгийн зүг усан онгоцоор явна.
    Оройн хоол усан онгоцон дээр иднэ.

    Өдөр 5.

    2013.04.29.
    ЭДФҮ - ЛЮКСОР.
    Өглөөний цай. Эдфүгийн сүм үзэх.Өдрийн хоол Эсна онгоцон дээр.Энд Хорус буюу нарны, дайны бурхадыг харуулсан байдаг.Бид аялалаа Люксорын хойд хэсгээс эхлэх бөгөөд .Карнакийн сүмүүдээр цааш үргэлжлүүлнэ.Фараонуудын үеэс, 2000 жилийн тэртээ баригдсан гэж үздэг энэ сүмүүдийг “сүмүүдийн хаан” ч гэж нэрлэх нь бий. Энд мөн гайхамшигтай сайхан ой модыг харж нүд сэтгэлээ баясгах болно.
    Люксорын усан онгоцонд оройн хоолоо идээд хононо.

    Өдөр 6.

    2013.04.30. ЛЮКСОР . Өглөөний цайны дараа хаадын хөндий хэмээх газарлуу аялна.Египетын 62 фараоныг бүх л алт эрдэнэс эд баялагтай нь оршуулсан гэх пирамид,бунхнуудыг сонирхоно.Дараагийн пирамид бол цорын ганц эмэгтэй фараон болох Хатшэпсүт зориулсан гайхалтай пирамид юм.Энэ пирамидыг байгал өөрөө урласан юм шиг тийм ер бусын гайхамшигтай харагддаг юм.Өдрийн хоол .Мөн Нил мөрнөөр аялах замдаа 3-р Амэнхотэпд зориулан босгосон 20 метр өндөртэй, 1 тн жинтэй Мэмнонын алдарт 2 хөшөөг үзнэ.Ингээд Люксорын онгоцны буудлаас Кайрын зүг ниснэ.
    Оройн хоол ,буудалдаа хононо.

    Өдөр 7.

    2013.05.01.
    КАЙР .
    Буудалдаа өглөөний цайгаа ууна.Үдээс өмнө чөлөөт цаг./Өдрийн хоол өөрсдөө / Орой нь Нил мөрнөөр жуулчны хөлөг онгоцоор аялж, Кайр хотын шөнийн үзэмжийг гайхан биширч, тансаг хөгжмийн аялгуу сонсон үзэсгэлэнт Египет бүсгүйн бүжихийг үзэж сонирхон оройн зоог барина.Буудалдаа хононо.

    Өдөр 8.

    2013.05.02.
    Өглөөний цай буудалдаа. цаг.Бассейнд орж наранд шарах зэргээр өдрийг өнгөрөөж болно.
    Орой нисэх буудалруу .

  • Багцын үнэ: 4-7 хүнд –$ 2000

  • Аялалын хугацаа: 4 сарын 25 –5 сарын 3 , 2013 он

  • Багцын үнэд багтсан зүйлс: • УБ-МОСКВА-КАЙРО-УБ –ын тииз
    • 4 одтой зочид буудалд байрлана/өглөөний хоолтой/
    • Угтах үдэх унаа
    • Усан онгоцонд 5*той өрөө
    • Хоол хөтөлбөрт бичсэний дагуу (B-өглөөний цай,L-өдрийн хоол, D- оройн хоол)
    • Программд заасан үзвэр
    • Кайро/Асван вагоны билет
    • Люксор/Кайро-ын дотоот нислэгийн тийз
    • Монгол хэлтэй хөтөч- орчуулагч
    • Визийн хураамж
    • Аялалын даатгал

  • Багцын үнэд багтаагүй зүйлс: • Өдрийн хоол, хөтөлбөрт заагаагүй оройн хоол
    • Гарын мөнгө (tip)
    • Бусад нэмэгдэл
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc