close
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Бээжин. Улаанбаатар хотын Чингэс хаан Олон Улсын нисэх буудал дээр онгоц нисэхээс 2.30 цагийн өмнө цуглаж гаалийн болон бусад бүртгэлээ хийлгээд 17.25 цагаас МИАТ-ийн ОМ223 нислэгээр БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжлэнэ. 19.30 цагаас Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардсаны дараа хил, гаалийн бүртгэлээ хийлгэн ачаагаа аваад Жуулчны автобусаар зочид буудал руугаа явна. Замдаа Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан “Шувууны үүр”, усан спортын бүх тэмцээнүүд зохиогдсон “Усан шоо” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дурсгалын зургаа татуулсны дараа зочид буудалдаа очиж байрлан, амрана.

    Өдөр 2.

    Бээжин. Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бээжин хотын төв талбай болох Тиэнминий талбайд очиж дурсгалын зургаа авахуулан дараа нь Хятадын хаадууд үе улиран амьдран байсан, одоо Хятадын олон олон түүхэн киноны зураг авалтыг хийдэг Хориотой Хот-оор зочлоно. Өдрийн хоолны дараа Монголчууд болон гадаадын жуулчдын очих дуртай Гонконг захаар явж shopping хийнэ. Оройн хоол Бээжин хотын хамгийн алдартай хоол болох Бээжин шарсан нугас идсэний дараа зочид буудалдаа байрлан амрана.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 3.

    Бээжин. Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Сансараас хүртэл цайран харагддаг Дэлхийн долоон гайхамшигийн нэг болох алдарт Цагаан Хэрэм-ийг үзэн сонирхоно. Орой нь Хятадын эртний тулааны урлаг болох Кунгфу, Ушу-ийн тоглолтийг үзэн сонирхоно. Дараа нь зочид буудалдаа байрлан амрана.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 4.

    Бээжин. Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Дэлхийн сор болсон уран барилгуудыг нэг дор цогцлоон босгосон Дэлхийн паркаар зочлоно. Дараа нь Бээжин хотын урд хэсэгт байрлах амралт зугаалгын цогцолбор болох East Hawai спорт клубт очно. Энд та усан бассейн, халуун рашаан, саун, амралтын өрөөгөөр үйлчлүүлэн алжаал тайлахаас гадна ширээний теннис, билляард тоглон цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Орой нь зочид буудалдаа байрлан амрана.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 5.

    Бээжин. Өглөөний цайны дараа Бээжин хотын амьтны хүрээлэн болон хуурай газар дахь хамгийн том аквариум болох Усан доогуурх ертөнцөөр аялах болно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг. Та энэ хугацаанд Бээжин хотоор өөрийн хүссэн дэлгүүр хоршоогоор худалдаа хийх боломжтой.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 6.

    Бээжин - Улаанбаатар. Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө буцаан жуулчны автобусаар Бээжин хотын Капитал Олон улсын нисэх онгоцны буудалд очин МИАТ-ийн 11.30 цагийн ОМ 224 нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно.
    өглөөний хоол

  • ***Өрөөнд ганцаар байрлах бол 110 доллар /4 одтой буудалд/, 60 доллар /3 одтой зочид буудалд/ нэмж төлнө.
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc