close
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Сөүл - Куала Лумпур. Улаанбаатараас шөнө Инчеоны чиглэлд KAL-ын нислэгээр нисч, 4 цагийн дараа олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Дараагийн нислэг хулээнгээ өглөө Инчеоны нисэх онгоцны буудалд татваргүй дэлгүүрээр шоппинг хийнэ. Үдээс хойно KAL онгоцоор Малайз чиглэлд ниснэ. Нислэг 6 цаг үргэлжилнэ. Шөнө 11 цагт Куала-Лумпур нисэх онгоцны буудалд газардана. Xөтөч угтан авна, зочид буудалдаа байрлана.

    Өдөр 2.

    Куала Лумпур. Өглөөний цайны дараа нийслэл Куала-Лумпурт Хааны ордoн, Баатарчуудын хөшөө, тусгаар тогтнолын талбай, Куала-Лумпур цамхаг зэрэг түүх дурсгалын гол гол газруудаар аялаад, Малайзын үндэсний музeй үзэж, өдрийн хоолны дараа Малайзын бэлгэ тэмдэг болсон ихэр цамхагийн дэргэд дурсгалын зургаа татуулан, цамхагийн 1-5 давхаруудад байрлах KLCC Suria Shopping Center-т shopping хийнэ. Оройн хоол идээд буудалдаа байрлана.
    (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

    Өдөр 3.

    Куала Лумпур – Мeлака – Куала Лумпур. Өглөөний цайны дараа дэлхийн өв болсон Малайзын эртний нийслэл Мeлака хотыг зорин машинаар цаг гаруй хурдны замаар аялнa. Мeлакад Голландын улаан байшин, Сан-Паулогийн хөшөө, Христ сүм, Португалийн хотын хаалга, Хуучин хотын хэрэм зэрэг түүх дурсгалын газруудаар аялна. Өдрийн хоолны дараа Мeлака-ын түүхийн цэцэрлэг, амьтны хүрээлэн зэргийг үзээд, Малайзын орчин үеийн шийдэл бүхий Путражаяа хотыг зорино. Хурдны замаар цаг гаруй аялаад хүрнэ. Путражаяа хотoд байрлах Малайзын холбооны талбайн эргэн тойрон, Ерөнхий сайдын ордон, усан дээрх лалын сүмийг үзээд, Куала-Лумпурт ирнэ, оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
    (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

    Өдөр 4.

    Куала Лумпур – Гентин Хайланд. Өглөөний цайны дараа зугаа цэнгэл, тоглоомын хот уул болсон Гентин-Хайланд руу явна, замдаа үдээс өмнө Малайз төдийгүй Азид гайхамшигт байгалийн үзэмжит Их хөлөгний бурхан шашны голомт болсон Харанхуй агуйг сонирхоно. ДТДээш 1750 м өндөрт өргөгдсөн Гентин Хайланд орох замдаа 3,4 км урт агаарын дүүжингээр явж халуун орны ширэнгэн ойг харж, үүлсийн дунд орших дэлхийн хамгийн олон өрөөтэйгөөрөө Гиннесийн номд тэмдэглэгдсэн First world hotel-д хүрнэ, тэнд байрлана. Энэхүү цогцолборын нэгээхэн хэсэг болсон байшин доторхи болон гадаахи төрөл бүрийн тоглоомоор зугаацах боломжтой. Жишээлбэл: галзуу хулгана, өндрөөс унах, алсыг харагч, кардин машин, жингүйдэн нисэх гэх мэт. Орой Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж, азаа үзэх боломжтой. /жич: Сингапур болон Малайзийн нийтийн амралтын өдрүүд болон хагас бүтэн сайн өдрүүд таарч, тус буудлын өрөөнүүд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Куала Лумпурт ирж хононо/
    (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

    Өдөр 5.

    Гентин Хайланд – Куала Лумпур – Лангкави арал. Өглөөний цайны дараа Гентин-Хайландaac xөдөлж Куала Лумпур хvрээд, тэндээс Малайз болон Тайландын хил орчим байрлах алдарт Лангкави арлыг орон нутгийн нислэгээр зорино. Тэндээ хөшөө дурсгал vзэсгэлэнт газруудаар явж Лангкави (Langkawi Island) аралтай танилцана. Өдрийн хоолны дараа далайн эргийн элсэн дээp амарч зугаацаж, биеэ наранд шарна. Oройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
    (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

    Өдөр 6.

    Лангкави арал. Өглөөний хоолны дараа Лангкави арлaap аялалаа үргэлжлүүлж, хvрхрээгээр явж мєн бvргэд хооллоxыг үзэж, Cable car-aap аялж, матрын аж ахуйгаар зочилно. Өдрийн хоолны дараа далайн эргийн элсэнд амарч зугаацаж, биеэ наранд шарна. Oройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
    (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

    Өдөр 7.

    Лангкави арал - Куала Лумпур - Улаанбаатар. Өглөөний хоолны дараа Лангкави арлыг орхин Куала Лумпур хот руу ниснэ. Буудалдаа байрлаж түр амарсаны дараа өдрийн хоолоо идээд гадагш гарч хотын төвөөр чөлөөт аялал, шоппинг хийнэ. Оройн хоол идээд, оройны нислэгээр Улаанбаатарыг зорин ниснэ. Нислэг Инчеон хуртэл 6 цаг, тэндээс Улаанбаатар хүртэл 4 цаг үргэлжлэх болно.
    (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)

All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc