close
  • Улаанбаатар – Малайз – Сингапур
  • « Буцах
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Сөүл - Куала Лумпур.Улаанбаатараас шөнө Инчеоны чиглэлд KAL-ын нислэгээр нисч, 4 цагийн дараа олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Дараагийн нислэг хулээнгээ өглөө Инчеоны нисэх онгоцны буудалд татваргүй дэлгүүрээр шоппинг хийнэ. Үдээс хойно KAL онгоцоор Малайз чиглэлд ниснэ. Нислэг 6 цаг үргэлжилнэ. Шөнө 11 цагт Куала-Лумпур нисэх онгоцны буудалд газардана. Xөтөч угтан авна, зочид буудалдаа байрлана.

    Өдөр 2.

    Куала Лумпур – Путражаяа – Куала Лумпур. Өглөөний цайны дараа нийслэл Куала-Лумпурт Хааны ордoн, Баатарчуудын хөшөө, тусгаар тогтнолын талбай, Куала-Лумпур цамхаг зэрэг түүх дурсгалын гол гол газруудаар аялаад Малайзын бэлгэ тэмдэг болсон ихэр цамхагийн дэргэд дурсгалын зургаа татуулан, өдрийн хоолны дараа Малайзын орчин үеийн шийдэл бүхий Путражаяа хотыг зорино. Хурдны замаар хагас цаг гаруй яваад хүрнэ, Малайзын холбооны талбайн эргэн тойронд байрлах Ерөнхий сайдын ордон, усан дээрх лалын сүмийг үзээд, Куала-Лумпурт буцаж ирнэ, оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
    (Хоол - өглөө, өдөр, орой)

    Өдөр 3.

    Куала Лумпур – Гентин Хайланд. Өглөөний цайны дараа зугаа цэнгэл, тоглоомын хот уул болсон Гентин-Хайланд руу явна, замдаа үдээс өмнө Малайз төдийгүй Азид гайхамшигт байгалийн үзэмжит, Их хөлөгний бурхан шашны голомт болсон Харанхуй агуйг сонирхоно. ДТДээш 1750 м өндөрт өргөгдсөн Гентин Хайланд орох замдаа 3,4 км урт агаарын дүүжингээр явж халуун орны ширэнгэн ойг харж, үүлсийн дунд орших дэлхийн хамгийн олон өрөөтэйгөөрөө Гиннесийн номд тэмдэглэгдсэн First world hotel-д хүрнэ, тэнд байрлана. Энэхүү цогцолборын нэгээхэн хэсэг болсон байшин доторхи болон гадаахи төрөл бүрийн тоглоомоор зугаацах боломжтой. Жишээлбэл: галзуу хулгана, өндрөөс унах, алсыг харагч, кардин машин, жингүйдэн нисэх гэх мэт. Орой Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж, азаа үзэх боломжтой. /жич: Сингапур болон Малайзийн нийтийн амралтын өдрүүд болон хагас бүтэн сайн өдрүүд таарч, тус буудлын өрөөнүүд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Куала Лумпурт ирж хононо/
    (Хоол - өглөө, өдөр, орой)

    Өдөр 4.

    Гентин Хайланд – Куала Лумпур – Лангкави арал. Өглөөний цайны дараа Гентин-Хайландaac xөдөлж Куала Лумпур хурээд, тэндээс Малайз болон Тайландын хил орчим байрлах алдарт Лангкави арлыг орон нутгийн нислэгээр зорино. Тэндээ хөшөө дурсгал vзэсгэлэнт газруудаар явж Лангкави (Langkawi Island) аралтай танилцана. Өдрийн хоолны дараа далайн эргийн элсэн дээp амарч зугаацаж, биеэ наранд шарна. Oройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
    (Хоол - өглөө, өдөр, орой)

    Өдөр 5.

    Лангкави арал. Өглөөний хоолны дараа Лангкави арлaap аялалаа үргэлжлүүлж, хvрхрээгээр явж мєн бvргэд хооллоxыг үзэж, Cable car-aap аялж, матрын аж ахуйгаар зочилно. Өдрийн хоолны дараа далайн эргийн элсэнд амарч зугаацаж, биеэ наранд шарна. Oройн хоолны дараа буудалдаа ирж амарна.
    (Хоол - өглөө, өдөр, орой)

    Өдөр 6.

    Лангкави арал - Куала Лумпур – Мeлака. Өглөөний хоолны дараа Лангкави арлыг орхин, Куала Лумпур хот руу ниснэ. Куала Лумпур нисэх онгоцны буудлаас дэлхийн өв болсон Малайзын эртний нийслэл Мeлака хотыг зорин машинаар цаг гаруй хурдны замаар аялнa. Өдрийн хоолоо идээд Мeлакад Голландын улаан байшин, Сан-Паулогийн хөшөө, Христ сүм, Португалийн хотын хаалга, Хуучин хотын хэрэм зэрэг түүх дурсгалын газруудаар аялж, Мeлака-хоолойг харна. Мeлака-ын түүхийн цэцэрлэг, амьтны хүрээлэн зэргийг үзээд, оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
    (Хоол - өглөө, өдөр, орой)

    Өдөр 7.

    Мeлака – Сингапур. Өглөөний цайны дараа Арслант хот Сингапурыг зорьж машинаар 2 цаг яваад хүрнэ. Сингапуртой танилцах аялал эхэлж, Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ. Дараа нь Сингапурын хоёр дэх өндөр уул болох Faber уулан дээрээс Сингапурын үйлдвэр худалдааны төвүүдийн өндөр барилгууд, дэлхийд 3-рт орох Сингапурын нефть нэрэх үйлдвэрийн арал болон алдарт Сeнтоза арлыг алган дээрээ тавьсан мэт харж, Бяцхан Брунейгийн чиг, Индонейзийн арлын бараа зэргийг олж харна. Өдрийн хоолны дараа Сингапурын аялал жуулчлалын цөм болсон алдарт Сeнтоза арал руу очиж, далайд сэлэн, элсэн дээр наадаж, хагас өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Эсвэл та Сeнтоза арлын Далайн аквариум, алсыг харагч, 4D кино үзэх зэрэг төлбөрт хөтөлбөрт хамрагдаж болно. Дараа нь далайн эрэг дэх өөртөө үйлчлэх ресторанд оройн хоолоо идээд “Далайн аялгуут хөгжимт усан оргилуур” хэмээгдэх хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээгдсэн 120 м өндөр галт, 40м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерийн гэрэлэнд сүлэлдэх ер бусын гайхамшигт усан оргилуур дээр үлгэрийн баатарууд хэрхэн амилахыг өөрийн нүдээр харан баясах болно.
    (Хоол - өглөө, өдөр, орой)

    Өдөр 8.

    Сингапур – Малака - Улаанбаатар. Өглөөний цайны дараа Сингапурын хамгийн том худалдааны гудамж болох Orchard roud дэх DFS /татваргүй барааны дэлгүүр/ Galleria худалдааны төв Сингапурын хамгийн том электрон барааны зах болох SIM LIM худалдааны төвөөр чөлөөт shopping хийнэ. Өдрийн хоолны дараа Малайзын Малака хотыг зоринo, тэндээ амарч Улаанбаатар руу буцахад бэлдээд, оройн хоолны дараа Куала Лумпур нисэх онгоцны буудал руу явна, шөнийн нислэгээр Улаанбаатарыг зорин ниснэ. Нислэг Инчеон хуртэл 6 цаг, тэндээс Улаанбаатар хүртэл 4 цаг үргэлжлэх болно.
    (Хоол - өглөө, өдөр, орой)

All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc