close
  • Улаанбаатар – Бээжин – Бали арал
  • « Буцах
  • Аяллын хөтөлбөр:
  • Өдөр 1.

    Улаанбаатар - Бээжин . Улаанбаатар хотын Чингэс хаан Олон Улсын нисэх буудал дээр онгоц нисэхээс 2.30 цагийн өмнө цуглаж гаалийн болон бусад бүртгэлээ хийлгээд 17.25 цагаас МИАТ-ийн ОМ223 нислэгээр БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу ниснэ. Нислэг ойролцоогоор 2 цаг үргэлжлэнэ. 19.30 цагаас Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардсаны дараа хил, гаалийн бүртгэлээ хийлгэн ачаагаа аваад Жуулчны автобусаар зочид буудал руугаа явна. Замдаа Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан “Шувууны үүр”, усан спортын бүх тэмцээнүүд зохиогдсон “Усан шоо” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дурсгалын зургаа татуулсны дараа зочид буудалдаа очиж байрлан, амрана.
    оройн хоол

    Өдөр 2.

    Бээжин - Сингапур - Бали. Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бээжин хотын төв талбай болох Тиэн Ан Мэний талбайд очиж дурсгалын зургаа авахуулан дараа нь Хятадын хаадууд үе улиран амьдран байсан, одоо Хятадын олон олон түүхэн киноны зураг авалтыг хийдэг Хориотой Хот-оор зочлоно. хийж цааш аялах аяллын бэлтгэлээ базааагаад оройн хоол иднэ. Өдрийн хоолны дараа Монголчууд болон гадаадын жуулчдын очих дуртай Гонконг захаар явж shopping хийж цааш аялах аяллын дутуу бэлтгэлээ базаана. Оройн хоолны дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудлаас шөнийн нислэгээр Сингапур руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 6 цаг орчим байх бөгөөд Сингапур дээр бууж дараагийн онгоцоор Индонезийн Бали арал руу ниснэ. Энэ нислэгийн үргэлжлэх хугацаа 2.30 цаг байна. Бали арал дээр газардан далайн эргийн 5 одтой зочид буудалд байрлана. Үдэээс хойш зочид буудлын ойролцоо далайн эрэг, наран шарлагын газар цагийг зугаатай өнгөрүүлнэ.
    оройн хоол

    Өдөр 3.

    Бали. Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Баронг бүжгийн жүжигчилсэн тоглолт дараа нь Кинтамани галт уул орчмын үзэсгэлэнт нуураар аялна. Замдаа модон сийлбэрийн тосгон, алт мөнгөн сийлбэр эдлэлийн төвөөр зочлоно. Кинтамани галт уулын үзэсгэлэнт байгалийг харан, дурсгалын зургаа татуулан Индонезийн үндэстний өөртөө үйлчлэх буфетээр өдрийн хоолоо иднэ. Үдээс хойш Тирта Эмпүл рашааны хийд болон гадаадын иргэд хамгийн ихээр очих дуртай У хотын Хааны ордоныг үзэж сонирхоно.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 4.

    Бали. Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Бали арлын хамгийн алдартай далайн наран шарлагын газар руу явж далай доогуур шумбан төрөл бүрийн далайн амьтдыг хамгийн ойрхноос харах боломжтой. Мөн жижигхэн арлын сүм Танах Лот-ыг үзэж сонирхоно.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 5.

    Бали. Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та энэ өдөр алжаалаа тайлан амарч тухлан, далайн эрэг дээр наран шарлагын газар амрахаас гадна өөрийн хүсэлтээр бусад нэмэлт үйлчилгээгээр үзвэр үзэх боломжтой.
    өглөөний хоол/өдрийн хоол/оройн хоол

    Өдөр 6.

    Бали - Сингапур - Бээжин. Өглөөний цайны дараа Бали арлын дурсгал болох бэлэг дурсгалын зүйлс худалдан авах, дэлгүүрээр худалдаа хийгээд дараа нь нисэх онгоцны буудал руу очиж Сингапураар дайран Бээжин хот руу ниснэ. Бээжин хотод ирээд зочид буудалдаа байрлан амрана.
    өглөөний хоол

    Өдөр 7.

    Бээжин - Улаанбаатар. Өглөөний цайны дараа Бээжин хотын амьтны хүрээлэн болон хуурай газар дахь хамгийн том аквариум болох Усан доогуурх ертөнцөөр аялах болно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг. Та энэ хугацаанд Бээжин хотоор өөрийн хүссэн дэлгүүр хоршоогоор худалдаа хийх боломжтой. Дараа нь Бээжин хотын Капитал Олон улсын нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно.
    өглөөний хоол

  • Аяллын үнэнд багтсан:
    1. Хөтөлбөрт заасан зочид буудал /нэг өрөөнд 2-оор байрлах/
    2. Олон улсын нислэгийн тийз таксын хамт
    3. Хөтөлбөрт заасан хоол
    4. Унаа
    5. Гадаад зорчигчдийн даатгал
    6. Хөтөлбөрт заасан үзвэр
    7. Хөтөч
All rights reserved.
www.gucci.gy / www.gucci.re / www.gucci.gd / www.gucci.mu / www.gucci.ru
www.gucci.sx / www.gucci.cx / www.gucci.io / www.gucci.tl / www.gucci.mn
www.gucci.lc / www.gucci.gg / www.gucci.gl
www.gucci.com.cm / www.gucci.com.gl / www.gucci.com.ms / www.gucci.com.so
www.gucci.com.pe / www.gucci.com.im / www.gucci.com.ro / www.gucci.com.vc